Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашины ослын улмаас таван настай хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 18 секунд

Тавдугаар сарын 25, 26-ны өдөр Тээврийн цагдаагийн албанд нийт 537 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 350 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 3 хүн тус тус гэмтэж, Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-1
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.

Тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, зорчигч 5 настай хүүхдийн амь хохирсон байна. Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 85, Орон нутагт 52, Улсын хэмжээнд 137 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: 2005 оны М.Энхсайхан ба 2021 оны С.Эрдэнэ...
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: 2005 оны М.Энхсайхан ба 2021 оны С.Эрдэнэ...
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.