Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ 2020 онд 8,851.3 сая кВт.цагт хүрч өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс 7,145.7 сая кВт.цаг буюу 80.7 хувийг дотоодын үйлвэрлэлээс хангажээ. Дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл  90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэрүүд, 0.03 хувийг дизель станцуудаас үйлдвэрлэсэн ажээ.

Импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний 18.3 хувийг ОХУ-аас 81.7 хувийг БНХАУ-аас авсан байна. Харин улсын хэмжээнд 39.9 сая кВт.цаг эрчим хүч ОХУ-д экспортолсон нь өмнөх оноос 33.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.