Эхний ангиасаа олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж буй SBS телевизийн “Joseon Exorcist” олон ангит кино ширүүхэн шүүмжлэлд өртөх болжээ.
Тус кино одоогоор эхний хоёр ангиа үзэгчдийн хүртээл болгосон боловч Чусоны үеийн дууч эмийн газарт хятад маягийн хоол, гурилан бүтээгдэхүүн, мантуу зэрэг үзүүлсэн нь БНСУ-ын үзэгчдийн шүүмжлэлд өртсөн байна. Эхний ангид хий төсөөлөлд автаж гэмгүй ардыг хөнөөж буй Чусоны хааныг үзүүлсэн нь Тэжун хааны удам болох Жун Чон Хуиг харамсаж илэрхийлэхэд хүргэжээ.
Иймд “Joseon Exorcist” киног гаргахыг эсэргүүцэж Хөх ордны өргөдлийн вэб сайтад хандах иргэд олширсон байна. Энэхүү маргааны улмаас кино баг багагүй хүндрэлтэй нүүр тулж, олон ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа алджээ. Харин SBS телевизийн зүгээс Хятад хэв маягтай урлаг, хоол зэргээр эмзэг үед үзэгчидэд таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлалт хүссэн байна. Түүнчлэн асуудалтай киноны хэсгүүдийг устгаж давтан гаргахаа мэдэгджээ.