Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, энэ сарын 13-14-нд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 80 өрхөд гэр олгохоор боллоо.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 13-14-нд болсон цасан болон шороон шуурга 16 аймгийн 154 сумыг хамарч, 24-40 м/с хүртэл ширүүсч, хүчтэй шуурчээ. Үүний улмаас нийт 531 гэр нурснаас 71 нь дахин сэргээх боломжгүй болж тухайн айл өрх орон гэргүй болжээ. Иймд УОК-т ирсэн хүсэлтийг үндэслэн Архангай аймагт нэг, Дундговь аймагт 50, Өвөрхангай аймагт тав, Булган аймагт 15, Нийслэлд ес гээд нийт 280 сая төгрөгийн 80 ширхэг иж бүрэн гэр олгохыг дэмжлээ.

Мөн Дундговь аймагт цасан болон шороон шуурганы улмаас их хэмжээгээр зүй бусаар хоргодсон малын сэг зэмийг устгахад зориулж 150 сая төгрөгийн өртөг бүхий нэг ширхэг дугуйт ачигч /ковш/ худалдан авах, Коронавируст халдвар /КОВИД19/-ын эсрэг нийслэлд зохион байгуулж байгаа дархлаажуулах ажилд орон нутгаас ирж, дайчлагдаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад 50 сая төгрөгийн төсвийг тус тус зарцуулна. Хуралдаанаар, дээрх ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс гаргахаар болсон байна.

Дэлхийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ
Дэлхийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.