Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд маргааш Т.Чимгээтэй уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ илэрхийлсэн юм. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өөрийн биеэр очиж уулзах юм. 

Тэрбээр “Жендэрийн үндэсний хороон дээр эмэгтэй гишүүд энэ асуудлыг хөндөж тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Т.Чимгээтэй миний бие очиж уулзана. Төв аймагт байдаг ашигладаггүй тусгай хорих ангийг тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр мөн очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очино. Тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана” гэсэн юм.

Д.Сумъяабазар: НОК, ДОК-ыг ажиллахгүй байна гэх ташаа ойлголтыг нийгэмд өгч байна
Д.Сумъяабазар: НОК, ДОК-ыг ажиллахгүй байна гэх ташаа ойлголтыг нийгэмд өгч байна
 
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
О.Цогтгэрэл: Төсөв жилд 30 хувиар өсдөг тогтолцоо хэвээрээ байх юм уу. Төсвийг замбараагүй нээдэг үүдийг нээсэн, одоо яаж хаах юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.