Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

УОК-ын шийдвэрээр өнөөдөр, 2 дугаар сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр нийслэл хотод иргэд зорчигчдын  хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаад байна. 

Мөн цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж эхэллээ. 

Дөрөвдүгээр түвшинд шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүйг УОК, НОК-оос мэдэгдсэн. Төрийн байгууллагын ажилтнууд нийтийн тээврээр үйлчлүүлэн ажилдаа ирж, очих бол мэдээлэл харилцаа холбоо, эмнэлэг, эмийн сан, хүнсний худалдаа, түгээлт болон оршуулгын зан үйл зэрэг хувийн хэвшлийн дөрвөн салбарын байгууллагын ажилтнуудын 10-15 хувь нь хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна. Тухайн ажилтан, албан байгууллагын  ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ зорчих юм. 

Хамгаалалтад төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж, 8 цагийн хугацаатайгаар ээлж солигдож байна.

 

Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад  гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна. Томоохон хүнс худалдааны 41 зах 2 дугаар сарын 16 хүртэл амарна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулж байна. Хамгаалалтад төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж 8 цагийн хугацаатайгаар ээлж солигдож байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.