Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын бичиг баримт ашиглан Сэлэнгэд очсон иргэнийг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Сэлэнгэ аймагт сүүлийн 48-80 хоногт коронавирусийн халдвар шинээр илрээгүй учир тус аймгийг “Эрүүл бүс” хэмээн УОК-оос зарласан.

Гэвч PCR шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон хүн өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-нд тус аймагт очсон байна.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлд хатуу хөл хорио тогтоох болсон тул бид аймгийн харьяат иргэдээ татан авчирч байгаа. Улаанбаатараас хоёр автобусаар иргэд ирсэн. Тэдгээр иргэдээс Улаанбаатараас гарахад нь PCR шинжилгээ авсан ч аймаг, суманд ирэхэд нь дахин түргэвчилсэн шинжилгээ авч байгаа.

Эдгээр иргэдийн дунд ирсэн иргэн А-гийн түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан. Ингээд шалгахад тухайн иргэн Улаанбаатарт PCR шинжилгээ өгөөд хариугаа авалгүйгээр иргэн Э-гийн нэр, бичиг баримтаар автобусанд суугаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болсон хэр нь өөр хүний бичиг баримтаар автобусанд суугаад орон нутаг руу явсан.

Бид шуурхай арга хэмжээ авсны дүнд халдвар тархаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэг автобусанд 37 хүн явсан. Түүнээс замдаа 15 зорчигч буусан. Тэдгээр иргэдийг сумдын онцгой комисс нь тосч аваад түргэвчилсэн шинжилгээ авсан. Одоогийн байдлаар хамт ирсэн хүмүүсийг сум суманд нь тусгаарласан байгаа.

Харин Сүхбаатар суманд ирсэн иргэдээ эмнэлэг болон зочид буудалд тусгаарласан. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгана. Хоёр автобус ирсэн бөгөөд зорчигчид хоорондоо холилдоогүй.

Шинжилгээний хариугаа хүлээлгүй бусдын бичиг баримт ашиглан ирсэн иргэнийг санаатайгаар халдвар тарааж байна гэж үзэх үндэслэлтэй учир хариуцлагын асуудал яригдана. Хууль хяналтын байгууллага шийдэх байх.

Халдвартай нь батлагдсан иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай явуулсан.

Иргэн А-гийн хариуцлагагүй байдлаас болж хамт ирсэн хүмүүс нь гэр бүлтэйгээ сар шинийн баяраа тэмдэглэж чадахгүй 14 хоног тусгаарлагдах болчихоод байна. Баяр ёслол яахав гэхэд тэдгээр хүмүүсийн дундаас халдвар илрэхгүй гэх баталгаагүй болчихоод байна” гэв.

ЭМЯ: Коронавирусний 54 тохиолдол нэмж бүртгэгдлээ
ЭМЯ: Коронавирусний 54 тохиолдол нэмж бүртгэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.