Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны бүртгэл эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 56 секунд

Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааны цахим бүртгэл эхэллээ.

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уг барилдаан нь энэ жил “Эрин зууны бахархал Эрдэнэт” хотын 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.

Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг 1997 онд тухайн үеийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөх сонирхогч, наадамчин олноо уран мэхээрээ баясгаж байсан залуу зургаан зааны алдар гавьяа, амжилтыг алдаршуулах зорилгоор анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Үүнээс хойшхи 14 дахь барилдаан нь түүхт ойн хүрээнд болж байна. “Барилдааны түхүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, шөвгөрсөн бөх нь 5 сая төгрөгийн бай шагналтай.

Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаанаар дамжуулан Монгол бөхийн уламжлал, дэг жаяг, цол хүндэтгэлийг хойч үедээ таниулан мэдүүлж, аймаг орон нутгийнхаа хүүхэд, залуусыг үндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлж ирсэн онцгой барилдаануудын нэг юм.

Үндэсний бөхийн спорт сонирхогч Та бүхнийг Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол Улсын заан” цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит 128 бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү!

https://www.devjee.mn/t/aoFFN1ddVFUcmzGlY6JO

Бөхчүүд захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн номын санг тохижуулах аяныг өрнүүлж байна
Бөхчүүд захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн номын санг тохижуулах аяныг өрнүүлж байна
 
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!