Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: Рио Тинто-гийн дэлхий даяар олборлож буй 36 уурхай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 41 секунд

Дэлхий даяар албан ёсоор бүртгэгдсэн Рио Тинто грүүпийн хөрөнгө оруулалтын мэдээллийн санд 36 уурхай багтсан байдаг. Тэдгээр 36 уурхайдыг хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн болон эзэмшигчдийн хэлбэрээр ерөнхийлөн гурав ангилна:

  • Төсөл хэрэгжиж буй уурхайд
  • Төсөл хэрэгжиж дууссан ба нэг эзэмшигчтэй уурхайд
  • Төсөл хэрэгжиж дууссан ба олон эзэмшигчтэй уурхайд гэж хуваажээ.

"Оюу Толгой" ХХК нь төсөл хэрэгжиж буй уурхайдын ангилалд багтах ба Рио Тинтогийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж буй Ази тив дэх хоёр уурхайн нэг нь аж. UBn.mn сайтын редакцаас Рио Тинто грүүпийн хөрөнгө оруулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй уурхайдыг танилцуулж байна.

Төсөл хэрэгжиж буй уурхайд

Оюу Толгой-2011 оноос төсөл хэрэгжиж эхэлсэн ба алт болон зэс үйлдвэрлэгч уурхай. Нийт ажиллах хүчний 94 хувийг Монголчууд эзэлдэг ба Рио Тинто грүүп уурхайн 66 хувийг эзэмшдэг.
FalCon-2019 онд төсөл хэрэгжиж эхэлсэн ба Канадад байрлах алмазны уурхай. FalCon нь хайгуулын эхний шатандаа байгаа бөгөөд өрөмдлөг, түүвэрлэлтийн ажил ажилттай үргэлжилж байгаа аж.
Jadar-2004 онд анх баялагийг нээж байсан ба литийн болон борийн давс олборлогч. Нийт ажиллах хүчний 90 хувийг Сербичууд эзэлдэг ба 2000 гаруй барилга угсралтын ажлын байр байдаг.
Koodaideri- Австрали дахь төмрийн хүдрийн орд ба 2018 онд 2.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсан. Өрөмдлөг, түүвэрлэлтийн ажил хараахан эхлээгүй бөгөөд 2022 оны эхээс эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Simandou- Африк тивд байрлах төмрийн хүдрийн уурхай ба Гвиней улсын Засгийн газар 15 хувийг, Симфер Жерси гэх эрхэм 85 хувийг эзэмшдэг байна. 
2017 онд Баруун Австралийн Патерсон муж дахь Вину төслөөс зэс-алтны эрдэсжилтийг илрүүлсэн ба 2020 онд анхны нөөцийг зарлажээ.
Zulti-Zulti South төсөл түр хугацаанд зогссон байгаа бөгөөд зэргэлдээ орших Richards Bay Minerals уурхайн үйл ажиллагаа жигдэрсний дараагаар Zulti уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх аж.

Төсөл хэрэгжиж дууссан ба нэг эзэмшигчтэй уурхай

Argyle-1983 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн ба Австрали дахь алмаз олборлогч уурхай. 37 жилийн турш нийт 865 сая карат олборлосон ба өнгөрсөн жилийн 11 сард олборлолтыг зогсоожээ
BC Works-1954 оноос олборлолтоо эхлүүлсэн Канадын хөнгөн цангааны уурхай. 1000 гаруй ажилчидтай ба 2019 онд хамгийн байгальд ээлтэй стандартыг хангасан хөнгөн цагааны уурхай болсон байна.
Bell bay-1955 оноос олборлолтоо эхлүүлсэн Австралийн хөнгөн цангааны уурхай.  478 ажилчидтай ба өдөрт 41630 тонн хөнгөн цагаан тээвэрлэгдэг.

 

Boyne Smelters Ltd-1982 оноос олборлолтоо эхлүүлсэн Австралийн хөнгөн цангааны уурхай. 925 ажилчидтай ба жил бүр 156 сая хөнгөн цагаан лаазыг дахин боловсруулдаг байна.
Dampier Salt- 1967 оноос олборлолтоо эхлүүлсэн Австралийн давс олборлогч уурхай бөгөөд Австрали даяр гурван салбартай аж.
Energy Resources of Australia- Австралийн уран үйлдвэрлэгч ба 2021 оны нэгдүгээр сард олборлолтоо зогсоож 2026 оны нэгдүгээр сард эцсийн нөхөн сэргээлтийг хийж дуусгах аж.
Gove- 1971 оноос олборлолтоо эхлүүлсэн Австралийн хөнгөн цангааны хүдрийн уурхай. 309 ажилчидтай ба дэлхийн хамгийн шилдэг хөнгөн цангааны хүдрийн уурхай юм.
Iron Ore Company of Canada- 1949 оноос олборлолтоо эхлүүлсэн Канадын төмрийн хүдэр болон холимог хүдрийн уурхай. 2600 гаруй ажилчидтай аж.
ISAL-1969 оноос олборлолтоо эхэлсэн Исланд дахь хөнгөн цагааны уурхай. Жилд 212000 тонн хамгийн бага нүүрстөрөгчийн ул мөр бүхий хөнгөн цагаан үйлдвэрлэдэг байна.
Richards Bay Minerals-1976 оноос олборлолтоо эхэлсэн Африк тивд байрлах цикрон, рутил, төмрийн уурхай. 
Pilbara-1956 оноос олборлолтоо эхэлсэн Австалийн төмрийн хүдрийн уурхай. 12300 ажилчидтай дэлхийн хэмжээний 16 уурхай бүхий нэгдсэн сүлжээ ба тэдгээрийн гурав нь Rio Tinto грүүпийн эзэмшил.

Төсөл хэрэгжиж дууссан ба олон эзэмшигчтэй уурхайд

Alumar Refinery- Бразил улс дахь хөнгөн цагаан олборлогч уурхай. 2009 онд олборлолтын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, өнөөдөр жилд 3.6 сая тонн хөнгөн цагааны исэл гаргаж байгаа нь Өмнөд Америкийн хамгийн том хөнгөн цагаан исэл боловсруулах үйлдвэр болжээ.
Escondida-Чилийн хойд хэсэгт орших Эсконида бол дэлхийн хамгийн том зэсийн уурхай юм. Жилд ойролцоогоор 1.2 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн 5.5% -ийг бүрдүүлдэг
Gladstone Power Station-Австралийн томоохон цахилгаан станц ба Rio Tinto (42%), Energy Inc (37.5%), Southern Cross (8.25%), Ryowa II(7.125%), YKK (4.75%) эзэмшдэг.
Mutamba-Мозамбикийн Инхамбане хотод ашиглагдаагүй ашигт малтмалын элсний томоохон орд нь ильменитийн үнэт эх үүсвэр байх магадлал өндөр аж.
Queensland Alumina Limited-1967 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Австрали дахь Queensland Alumina Limited нь Австралид хөнгөн цагааны исэлдлийг үйлдвэрлэсэн анхны үйлдвэр юм.
Sangaredi-Гвинейн баруун хойд хэсэгт орших Сангареди бокситын уурхай 1973 онд нээгдсэн бөгөөд жилийн 14 сая тонн өндөр чанарын боксит үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Sohar-2008 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Sohar Aluminium нь Арабын Нэгдсэн Эмират улс дахь анхны ногоон талбайн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр юм. Мөн Рио Тинто компанийн төслийг гүйцэтгэгч Ази тив дээрх хоёр уурхайн нэг юм.
Tomago-Австралийн хамгийн том хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр 1983 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилд 580,000 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг.

Эх сурвалж: riotinto.com

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 настай охинтой ярилцлаа
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 настай охинтой ярилцлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.