НЭГ ДОРООС: ДАШТ-ий шилдгүүд тодорч, Испанийн шигшээ шинэ түүх бичив

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 12 секунд

АНУ, Канад, Мексик гурван улсад зохион байгуулагдсан 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөж, Испанийн шигшээ баг Аргентиныг нэмэлт цагт 1-0-ээр буулган авч дэлхийн аварга боллоо. Тэмцээний медалийн эзэд болон ганцаарчилсан шагналуудын тойм мэдээллийг хүргэж байна.

Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн (FIFA World Cup) нь дэлхийн хамгийн нэр хүндтэй, дэлхийн эв нэгдэл, шударга өрсөлдөөнийг сурталчилдаг спортын тэмцээнүүдийн нэг юм. Анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулагдсанаас хойш дөрвөн жил тутамд болдог ба энэ жил 23-дахь удаагийн ДАШТ зохион байгуулагдлаа. Тэмцээнд дэлхийн улс орнуудын шигшээ багуудаас урьдчилсан шатнаас шалгарсан 48 баг оролцож, 12 хэсэгт хуваагдан өрсөлдөх болсон нь өмнөх 32 багийн форматаас өргөжсөн шинэ тогтолцоогоор энэ жил зохион байгуулагдлаа.

Испанийн шигшээ баг шигшээ тоглолтод Аргентиныг нэмэлт цагт Ферран Торресын оруулсан гоолоор 1-0-ээр хожиж, дэлхийн аварга цомыг 2 дахь удаагаа хүртлээ. Харин 2022 оны аварга Аргентины шигшээ баг мөнгөн медаль хүртэв.

АНУ-ын Майами хотод болсон хүрэл медалийн төлөөх гоолын тулаанд Английн шигшээ баг Францын шигшээг 6-4-өөр буулган авч 3-р байрыг эзэлсэн юм.

Байр Шигшээ баг Медаль
1-р байр Испани Алтан медаль / ДАШТ-ий Цом
2-р байр Аргентин Мөнгөн медаль
3-р байр Англи Хүрэл медаль
4-р байр

Франц

Ганцаарчилсан Шагналтнууд

  • Алтан бөмбөг (Шилдэг тоглогч): Родри (Испани)

  • Алтан шаахай (Их гоол оруулсан): Килиан Мбаппе (Франц) – 10 гоол

  • Алтан бээлий (Шилдэг хаалгач): Унаи Симон (Испани) – Тэмцээний турш ердөө 1 гоол алдсан

  • Шилдэг залуу тоглогч: Пау Кубарси (Испани)

  • Шударга тоглолттой баг (Fair Play): Нидерланд

Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
 
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Л.Мөнхбаясгалан: “Urban talk” нэвтрүүлэгт яригдсан асуудлын талаар УЕП, ХЭҮК, ХХЗХ-нд мэдээлэл хүргүүлж, шалгаж өгөхийг хүслээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!