ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 955 болж, хавьтлын тоо 11539-д хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 955 болж, хавьтлын тоо 11539-д хүрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 23 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 61 иргэн гэрээр, өрхийн эмчийн хяналтад байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 230 хүний 90 гаруй хувь нь 2-14 насны хүүхдүүд. Эмнэлзүйн шинж тэмдэг нь вакцингүй, бага сартай хүүхдүүдэд халуурах нь удаан буюу днджаар 5-6 хоног үргэлжилж байгаа учир хүндрэх магадлал өндөр аж. Өвөрмөц тууралт эхлэхээс өмнө хүүхдүүдэд нүд улайх, нүд нь өвдөх, нуухтах, хамар битүүрэх, шингэн нус гарах зэрэг шинж тэмдэг илэрч байна.

Хүүхдэд 9 сартай, 2 настайд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакциныг хоёр удаа хийдэг. Тиймээс хүүхдэдээ вакциныг хугацаанд нь тариулаагүй бол өөрт ойр байрлах өрх, сумын эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй.

May be an image of ‎map and ‎text that says '‎УНДЭСНИЙ тев УЛААНБУРхАН евчний нехцел БАЙДЛЫН мэдээ (2025 оны дугээр сарын 29-ний байдлаар) 955 70.0% 230 61 664 Θвчлел, хуйсээр 50.0% Батлагдсан Эмнэлэпт Гэрээр Эдгэрсэн Сэжигтэй Хавьтал 50.0% 55.5% 40.0% 30.0% 20 11539 44.5% 20.0% Θвчлел, байршлаар 0.0% TO-15 C9-1 эр 400 зи Θвчлел, насны булгээр 356 300 200 DE-1盒 100 108 134 102 200 町1 ДУ-45 ទ្អិ ដ្វ 33 8 22 34 70 ر 5 น мэдээлэл ABAX УТАС: 89016199, 75103100 ВЕБСАЙТ: www.nccd.gov.mn ФЭЙСБУУК: Халдварт Судлалын Ундэсний Тев RES 55 2 ТУН ВАКЦИН 3 ДАВХАР ХАМГААЛАЛТ CESLDO УЛААНБуРХаН ГАХАЙ ХАВДАР VACCINE УЛААНУУД‎'‎‎

Монгол Улсын шигшээ баг ээлжит ялалтаа авлаа
Монгол Улсын шигшээ баг ээлжит ялалтаа авлаа
 
Хүчтэй салхины улмаас цурманд оруулсан түймэр эргээд асах, тархац нэмэгдэж байна
Хүчтэй салхины улмаас цурманд оруулсан түймэр эргээд асах, тархац нэмэгдэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!