Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдын нутгийг хамарсан ой хээрийн түймэр гарч, албаны хүмүүс унтраахаар ажиллаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд гал унтраахад гар бие оролцож яваа тухайгаа мэдээлэв. Тэрбээр " Одоо 05:00 цаг өнгөрч үүр цайж байна. Энэ уул бүхэлдээ шатсан. Түймэр уртаашаа 30-аад км явжээ. Дарханы гурван залуутай овооны хэсгийн түймрийг унтраахад гар бие оролцлоо. 2017 онд Түнхэлд болсон түймэрт манай найзууд бид бас оролцож унтраалцаж байсан. Машинууд тэр доор харагдаж байна. Ийшээ бид алхаж гарч ирсэн. Энэ залуучууд шөнөжингөө нойргүй явсан. Одоо ингээд унтарч байна. Биднийг ирэхэд энэ 2 уулын ам бүхэлдээ асаж байсан бол одоо унтарч байна" хэмээн ярьж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн юм. Гэвч зарим иргэдийн зүгээс шөнөжин түймэр унтраалцсан хүний бээлий цэвэрхэн байгаа нь түүний ярьж буй агуулгатай зөрж байгааг шүүмжилж, түймэр унтраахдаа зураглаач, эвлүүлэгчгүй явж болохгүй юу хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!