УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын энэ оны гуравдугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан "Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн миний бие сонгогдсон аймаг, сум, багт ажиллах үед малчид иргэдээс хамгийн ихээр тавьж байсан саналын нэг нь чоно агнахтай холбоотой асуудал байлаа. Чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын Засаг даргын Тамгын газраас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг нь хүндрэл учруулдаг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэх, улмаар амьдралд нийцэхгүй байна гэдгийг онцолсон байдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!