ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дэлхийн хоёрдугаар дайны ЗХУ-ын Ялалтын баярын 80 жилийн ойг тохиолдуулан тавдугаар сард Украины дайнд гурван өдрийн турш бүрэн гал зогсоохоо зарлажээ. Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 8-10-ны өдрийг дуустал 72 цагийн гал зогсоох хэлэлцээрийг Кремль мэдэгдээд Украиныг мөн үүнд нэгдэхийг уриалав. Кремль "Энэ хугацаанд бүх байлдааны ажиллагааг түр зогсооно" гэж мэдэгдсэн бөгөөд Украины тал энэ санаачилгыг дагах ёстой гэж Орос улс үзэж байна. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский гал зогсоох мэдэгдлийг “хууран мэхлэх оролдлого” гэж нэрлэв. Мөн Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха "Орос үнэхээр энх тайвныг хүсэж байгаа бол даруй галаа зогсоох ёстой. Яагаад тавдугаар сарын 8 хүртэл хүлээх ёстой вэ?" гэж эргэлзэж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!