УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг томилох УИХ-ын даргын саналыг хэлэлцэн батална.
Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогтын гаргасан саналын дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ТББХ-ны 85.7 хувь, ХЗБХ-ны 75 хувийн саналаар тус тус дэмжсэн юм.
Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар дээрх саналыг хэлэлцэн батална.