Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШШГБ-ын алба хаагчид “Практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Практик буудлагын гар бууны сумтай карабины төрлийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнийг нийт 12 дасгалын нийлбэр дүнгээр дүгнэж, ангилал тус бүрд шилдгүүдээ шалгарууллаа.

Механик харааны хэрэгсэлтэй /Iron sight/ ангилалд Тусгай ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Б.Тэмүүлэн хувийн дүнгээр хоёрдугаар байр, багийн дүнгээр гуравдугаар байр, халз буудлагын төрөлд нэгдүгээр байр.

Оптик харааны хэрэгсэлтэй /Optic sight/ ангилалд Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч, дэслэгч С.Дашдэмбэрэл хоёрдугаар байр, багийн дүнгээр дэслэгч С.Дашдэмбэрэл, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн тусгай томилгоот бүлгийн алба хаагч, ахлагч Э.Оюут, 439 дүгээр хаалттай хорих ангийн тусгай томилгоот бүлгийн алба хаагч, дэд ахлагч Д.Мөнх-Алдар нар тэргүүлж нэгдүгээр байр.

Мөн ангиллын халз буудлагын төрөлд ахлагч Э.Оюут түрүүлж, алтан медаль хүртсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид тус тэмцээнд мэргэжлийн ур чадвараараа манлайлан оролцлоо.

“Дохионы хэлний ахисан шатны сургалт“ зохион байгууллаа
“Дохионы хэлний ахисан шатны сургалт“ зохион байгууллаа
 
“The MongolZ” баг 1.15 сая долларын шагналын сантай BLAST Bounty-д уригджээ
“The MongolZ” баг 1.15 сая долларын шагналын сантай BLAST Bounty-д уригджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.