
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2026 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицерууд”-ын хөгжлийн жил болгон зарласантай холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн сургалтын баазыг түшиглэн усан сэлэлтийн анхан шатны сургалтад алба хаагчдыг хамруулж эхэллээ. (2026.04.30)
Тус сургалтад харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн алба хаагчид хуваарийн дагуу 2 ээлжээр хамрагдаж, усан сэлэлтийн арга техник, ур чадвар эзэмших юм.

