Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар их дуулга“ тэмцээний тасалбар 30-55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах "Лос Анжелес 2028" зуны олимпийн наадмын эрхийн оноо олгож эхлэх олон улсын анхны тэмцээн 6 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд AIC STEPPE ARENA-д болно.

Нэг бүтэн өдрийн тасалбарын үнэ 30-55 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. 13 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Тэмцээнд 29 орны 247 жүдочид долоон жинд өрсөлдөнө. Харин манай улс зохион байгуулагч орны давуу эрхээр нэг жинд дөрөв, нийт 56 жүдочоо барилдуулахээр мэдүүлэг өгчээ.

Дэлхийн шилдгүүдээс Португалын Патрициа Сампаио, Испанийн Николаз Шеразадишвили, Молдавын Денис Вейру, Оросын Сабина Гилиазова, Азербайжаны Балабай Агаейв, Туран Байрамов, Францын Леа Фонтайн, Астрайд Жнето, Японы Мами Үмэки, Узбекистаны Достон Рузиев, Украины Богдан Йадов, Артем Лесиук, АНЭУ-ын Карим Абдулаев нар Монголын дэвжээнд барилдах юм байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцохыг урьж байна
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголд оролцохыг урьж байна
 
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
ХББОС-ын сайдын 2027 оны төсвийн төслийг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.