Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: E-Mongolia системийг дуурайлган хийсэн холбоосоор иргэдийг залилж, хувийн мэдээллийг нь авах тохиолдол нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сүүлийн үед төрийн үйлчилгээний E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд олноор тархаж байна. Энэ нь таны хувийн болон банкны мэдээллийг хулгайлах зорилготой "фишинг" (phishing) халдлага юм.

Та юу хийх хэрэгтэй вэ?

  • Бүү дар: Дээрх болон үүнтэй төстэй сэжигтэй холбоос дээр ямар ч тохиолдолд бүү дар.
  • Мэдээллээ бүү оруул: Цахим хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээллээ хэзээ ч бүү оруул.
  • Устга: Ийм төрлийн зурвас, линк хүлээн авсан бол тэр даруйд нь устгаж, илгээгчийг блокло.
  • Албан ёсны сувгийг ашигла: Төрийн үйлчилгээг зөвхөн e-mongolia.mn албан ёсны вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан аваарай.
“Шинээр баригдаж байгаа барилгуудад дулааны тоолуур суурилуулсан байх шаардлагыг тавина“
“Шинээр баригдаж байгаа барилгуудад дулааны тоолуур суурилуулсан байх шаардлагыг тавина“
 
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Боомилсон байдалтай нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.