Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон нэг сарын хугацаатай онц байдал зарлахаар төлөвлөж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 4 секунд

Япон улсын засгийн газар нийслэл Токио хот болон түүний хөрш гурван мужид энэ долоо хоногоос эхлэн нэг сар орчим хугацаатай онц байдал зарлахаар бэлдэж байгааг албаны эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.

Коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш нийслэл Токио орчимд халдварын тохиолдлын тоо дээд цэгтээ хүрсэн нь үүнд нөлөөлж байна. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө Токио хотод 1,300 гаруй хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь нэг өдрийн дотор хамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол байв.

Тус хотод сүүлийн байдлаар нийт 63,474 халдварын тохиолдол бүртгэгдсэн нь Япон улсын 47 мужийн дотроос хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ.

Токио хотын захирагч Юрико Койке болон Чиба, Канагава, Сайтама мужуудын удирдлагууд онц байдал зарлах саналыг саяхан засгийн газартаа хүргүүлээд байгаа юм.

Хэрвээ онц байдал тогтвол хөл хорионы дэглэм нь сайн дурын биш, албадлагын чанартай болно. Одоогоор дээрх бүс нутгийн иргэдэд онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, баар ресторан, үйлчилгээний газруудад ажиллах цагаа богиносгож, эрт хаах зөвлөмж өгч байгаа.

Онц байдлын дэглэмийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард цар тахлын эхний давалгааны үеэр Токио хот болон зургаан мужид эхний удаа тогтоож байжээ. Сүүлдээ онц байдал нь нийт орон даяар болж өргөжсөн бөгөөд тавдугаар сарыг хүртэл үргэлжилсэн юм.

Япон улсын ерөнхий сайд Ёшихиде Сүга одоо онц байдал зарлах төлөвлөгөөг экспертүүдтэй зөвлөлдөж байгаа бөгөөд  шийдвэрийг хамгийн эртдээ Пүрэв гарагт зарлахыг албаны эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: Kyodo News

Товчоодод 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
Товчоодод 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.