НИТХ-ын даргаар Д.Ихбаярыг сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

НИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцруулсан билээ. Хуралдаанд нийт 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь дэмжсэн. Сануулахад, НИТХ-ын дарга А.Баярыг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр 30 гаруй төлөөлөгч гарын үсгээ зураад байсан юм.

Тэгвэл А.Баярын оронд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг олонхын саналаар дэмжиж, НИТХ-ын даргаар сонголоо. Д.Ихбаяр нь 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй бөгөөд мөн 2025 оны 12-р сараас эхлэн Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн юм.

“Сэргэлэн охин Янсун“ ОАК маргаашаас МҮОНТ-ээр гарна
“Сэргэлэн охин Янсун“ ОАК маргаашаас МҮОНТ-ээр гарна
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 20 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!