Х.Нямбаатар: Манай намын зарим бүлэглэл Туулын хурдны зам тавигдвал Х.Нямбаатарын карьер дийлдэхгүй гэсэн айдастай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 39 секунд

Өнгөрөгч Даваа гарагт БОУАӨЯ-наас түр зогсоогоод байсан Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн. Үүний дараагаар Ардчилсан намын зүгээс “Туулын хурдны зам”-ын ажлыг бүр мөсөн зогсоож, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан юм. Тэгвэл эл үйл явцтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Нам дамнасан, асар их санхүүжилт, эрх мэдэлтэй, сошиалыг бүхэлд худалдаж авсан бүлэглэлтэй тэмцэж их бүтээн байгуулалтуудыг урагшлуулах гэж зүтгэж байгаагаа эрхэм Улаанбаатар хотын иргэддээ сонордуулж байна. Туулын замын Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ өнгөрсөн жил бүх мэргэжлийн байгууллагуудаар батлагдсан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер 3 удаа зарлагдаж хамгийн санал өгсөн, туршлагатай гүйцэтгэгчийг хуульд нийцүүлж сонгон шалгаруулсан болно. Гүйцэтгэгчид хуульд нийцүүлж банк, даатгалын баталгааг үндэслэж урьдчилгаа төлбөр өгсөн. Цаашид гүйцэтгэлээр санхүүжилтыг шуурхай олгож байж төсөл хугацаандаа орно. Ардчилсан нам зогсооё гэдэг сөрөг хүчний увайгүй шаардлага тавьж ард иргэдээ боддоггүй хийрхсэн улс төр хийж байна. Ямар ч ШУ-ны үндэслэлгүй муйхар шаардлага. АН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Туулын зам гэж дурьдсан атлаа увайгүй улс төр хийж байна. Манай намын зарим бүлэглэл Туул тавигдвал Нямбаатарын улс төрийн карьер дийлдэхгүй гэсэн айдсууд нийлээд асар их хөрөнгө хүч хаяж хөлсний жагсагчид, сошиал багуудын ажиллуулж байна.

Надад та бүгдийн бодож байгаа шиг элдэв амбиц алга гэдгээ атаархагчид, сөрөг хүчиндээ илэрхийлье. Надад ганцхан амбиц байна. Тэр нь Улаанбаатарыг түгжрэлгүй утаагүй болгох явдлууд юм.

Яг нэг жилийн өмнөх технологиор үр хүүхэд рүү минь хүртэл дайрч давшилж эхэлж байна. Яасан их эрх мэдэл, хөрөнгөө хамгаалахаар улайрч байна аа та нар. Улсын хөгжил, ард түмний эрх ашгаа бага атугай бодооч ээ бүлэглэлүүд, МАНАНуудаа.

Миний бие Улаанбаатарчуудад амласан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ" гэжээ.

Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
 
ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!