
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ. Энэ талаар Дэлхийн морьтнууд ТББ-ын тэргүүн Ю.Үнэнбүрэн, "Монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргаж байна. Монгол адуу нь монгол үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын багана. Иймд баатар цол олгох нь түүхэн шударга ёсны илэрхийлэл бөгөөд монгол түмний нэгдмэл байдлыг хангах оюун санааны тунхаглал болно" гэв.
Мөн тэрбээр, "Монгол адууг аврах ганцхан арга бол Баатар цолыг нь олгох. Тиймээс монгол адууны дэлхийн түүхэнд байгуулсан гавьяанд нь Баатар цол олгох хэрэгтэй” гэлээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!