Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГТ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны байгууллагын Залуучуудын зөвлөлийн төлөөлөгчөөр сонгогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

МУГТ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУ-ын судалгааны байгууллагын Залуучуудын зөвлөлийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллахаар болжээ. Тэд энэ тухайгаа өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна. Тодруулбал, "The International Think Tank For Landlocked Developing Countries буюу Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны байгууллагын “Залуучуудын зөвлөл”-ийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллахаар боллоо. Бодлого суурьтай, шийдэл гарцыг эрэлхийлсэн хөгжлийн бодлогын судалгаануудад залуучуудын оролцоог бий болгохоор ажиллах болно" гэжээ.

Сонирхуулахад, Ой тогтоолтын дэлхийн хошой аварга, Геннисийн рекорд эзэмшигч, МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өдгөө "Ихэр шүр" боловсролын төвөө нээгээд монголдоо амьдарч байгаа юм.

СУРВАЛЖИЛГА: “Би 27-хон настай. Амьгүй донор олдчихвол бусдын адил хүүхэд төрүүлээд энгийн сайхан амьдармаар байна...“
СУРВАЛЖИЛГА: “Би 27-хон настай. Амьгүй донор олдчихвол бусдын адил хүүхэд төрүүлээд энгийн сайхан амьдармаар байна...“
 
Л.Гантөмөр: Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо
Л.Гантөмөр: Тагнуулын байгууллага мэргэжил дээшлүүлдэг газар болчихлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.