УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхнасан "Олон нийтийн дунд хэл ам, үл ойлголцол дагуулж ирсэн Донорын тухай хуулийг шинэчлэн найруулахыг анхнаасаа дэмжиж ирсэн.
Өнөөдрийг хүртэл бодит байдал дээр донор олдохгүйгээс болж олон хүн амь насаа алдаж байна. Мөн олдсон ч үйл явц нь удаан, уялдаа холбоо сул хэвээр байна. Харин энэ хуулийг шинэчилснээр:
* Донорын бүртгэлийг E-Mongolia-оор дамжуулан ил тод, хялбар болгоно
* Донорын зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
* Эд, эсийн эмчилгээ, био банкны эрх зүйн орчныг бүрдүүлнэ
* Байгууллагуудын уялдаа, хариуцлагыг тодорхой болгохоор зорьж байна.
Өөрөөр хэлбэл, донорын тухай ойлголтыг нийгэмд зөвөөр таниулж, ойлгуулаад зогсохгүй, амь аврах бодит тогтолцоог бий болгож байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!