Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 17 хэм дулаан байх ч үдээс хойшдоо эрс хүйтэрнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цаг уурын байгууллагаас өнөөдрөөс эхлэн эрс хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй талаар сэрэмжлүүлсэн. Тодруулбал, өнөөдөр буюу 18-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

18-19-нд шилжих шөнө:

Хүчтэй салхи, шороон шуурга: Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв болон Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Цасан шуурга: Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

19-ний өдөр:

Хүчтэй салхи: Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цасан шуурга: Хэнтий, Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Улаанбаатар хотод өдөртөө +16...+18 хэм дулаан байх ч үдээс хойшдоо эрс хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.