Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1211 эрхзүйч оролцсоноос 100 нь шалгалтад тэнцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр (2026.04.17) Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат болон Монголын хуульчдын холбооны гишүүдтэй уулзаж, салбарын эрх зүйн шинэчлэл, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат холбооны ерөнхий чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулсан. Тэрээр, 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1211 эрх зүйч бүртгүүлж оролцсоноос 100 эрх зүйч шалгалтад тэнцсэн нь гол анхаарах асуудал болсныг онцолж, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, онол, практик хослуулсан цогц бодлого шаардлагатай байгааг дурдлаа.

Үргэлжлүүлэн хуульчдын холбооны гишүүдийн зүгээс нийгэмд хүлээлт үүссэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд онцгой ач холбогдол өгөхийг хүслээ. Мөн хуульч, өмгөөлөгчдийн эрх зүйн орчныг сайжруулах, ажлын ачааллыг багасгах, хуульчдын тусгай зөвшөөрөл, их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайдаас хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын тулах цэг, түших багана болсон хуульчдын холбоонд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлээд “Бүх шатанд хууль тэгш үйлчилж, хэрэгждэг байх ёстой. Энэ хүрээнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хууль, журмын шинэчлэлийг эрчимжүүлэх ажлыг эхлүүлсэн. Тиймээс хуульчдын холбоо уг ажилд манлайлж, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Мөн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хууль зүйн зүйн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дан ганц салбарын яам, эсвэл нэг байгууллага ажиллах учиргүй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа
 
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
ОХУ-аас агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэхээр тохиролцов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!