Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: З.Энхболд Х.Нямбаатарыг “Галзуурахад ганц хуруу дутуу байгаа мангар“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

UIH.mn дээр Х.Нямбаатарыг Хотын даргаас "огцруулах" өргөдлийг иргэд санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн. УИХ-ын дарга асан З.Энхболд дээрх өргөдөлд гарын үсгээ зурсан талаараа цахим хуудаснаа мэдэгдсэний дараагаар Хотын дарга Х.Нямбаатар "Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна" хэмээн бичсэн юм.

Харин түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын дарга асан З.Энхболд "Байгуулагдаад сар болоогүй хятад хүний компанид 400 тэрбум төгрөг хууль зөрчиж өгчихсөн нь баригдаад "галзуурахад ганц хуруу дутуу" байгаа мангар. Энэ мангар хотын даргаар удах тусам дараагийн сонгуульд АН ялах магадлал өссөөр байгаа" гэв.

ХҮН нам: Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллахаар боллоо
ХҮН нам: Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллахаар боллоо
 
ЧУУЛГАН: ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.