Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Сэлэнгэ аймгийн ИТХ өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг. Тодруулбал, "Засаг даргын үндсэн чиглэлийг дэмжихгүй" гэж үзэн, олонхын саналаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах санал дэмжигдсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр /02.12/ Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд албан бичгээр мэдэгдсэн байна.

Дашрамд, Н.Лхагвадорж нь 2021 оны 11-р сарын 30-наас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

“Санхүү өгнө“ гэх зараар дуудан ирүүлж хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
“Санхүү өгнө“ гэх зараар дуудан ирүүлж хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ
 
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
М.Нандин-Эрдэнэ Ази тивийн аваргаас алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.