“Санхүү өгнө“ гэх зараар дуудан ирүүлж хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

2026 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 00:00 цагийн орчимд "Санхүү авна" гэх зар байршуулсан эмэгтэйчүүд ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд очиход үл таних 25-30 орчим насны 7 эрэгтэй хүн хутга тулган бэлгийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдан зодож, банкны данснаас нь 1.7 сая төгрөгийг өөрсдийн данс руу шилжүүлжээ. Мөн гар утсыг нь дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу ЧД-ийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, иргэн М, Б, Ц нарын сэжигтэй 8 этгээдийг шуурхай олж тогтоон баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Уг этгээдүүд нь бүлэг зохион байгуулалттайгаар "Санхүү авна" гэсэн зарын дагуу эмэгтэйчүүдтэй холбогдон тодорхой цэгт дуудан ирүүлж, биед нь хүч хэрэглэн хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогджээ.

Иймд хуурамч зар мэдээлэлд этгэхгүй байж, өөрийн эрүүл мэнд, амь насанд аюул учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.Баттулга: Би Эпштэйнтэй холбоогүй, тийм зүйл байхгүй
Х.Баттулга: Би Эпштэйнтэй холбоогүй, тийм зүйл байхгүй
 
“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа
“Мазаалай баавгай” сэдэвт гар зураг, бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!