Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

“Милан–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын тэмцээнүүд үргэлжилж байна. Олимпын анхны наадамдаа оролцож буй Э.Ариунтунгалаг хоёр өдрийн өмнө эмэгтэйчүүдийн спринт төрөлд дебютээ хийж, 89 тамирчнаас 74 дүгээр байрт шалгарсан амжилтаар эхний гараагаа өндөрлүүлсэн. Харин энэ удаа тэрээр эмэгтэйчүүдийн 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөлд хүч сорих юм. Тус төрөлд урьдчилсан шатанд нийт 111 тамирчин оролцох бөгөөд манай тамирчин 74 дэх дарааллаар гараанаас гарна. Тэмцээн 20:00 цагт эхэлж, Э.Ариунтунгалаг 20:37 цагт уралдаанаа эхлүүлэх хуваарьтай байна. 10 км-ийн чөлөөт гүйлтийн төрөл нь завсарлагатай гарааны (interval start) системээр явагддаг. Иймд барианд хамгийн түрүүнд орсон тамирчин бус, хамгийн богино хугацаанд зайгаа туулсан тамирчин ялагчаар тодордог онцлогтой. “Милано–Кортина”- 2026 өвлийн Олимпын наадмын гүйлтийн цанын бүх тэмцээнүүд Итали улсын Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

Дуучин Б.Баярцэцэг, дуучин Амгаа нарын хайрын баярын хамтрал “Special Valentine” VIP тоглолт ТУН УДАХГҮЙ
Дуучин Б.Баярцэцэг, дуучин Амгаа нарын хайрын баярын хамтрал “Special Valentine” VIP тоглолт ТУН УДАХГҮЙ
 
“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
“Майдар бурхны авшиг” барилдаанд хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!