Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин дотроос зураг авч 102 апплейкшнд илгээсэн тохиолдолд ХҮЧИНГҮЙД ТООЦОГДОНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Иргэдийн илгээж буй зарим зөрчлийн мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байгаа гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс онцоллоо. Тухайлбал, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх үед жолооч гар утас ашиглаж зөрчлийг машин дотроос зураг авч илгээсэн тохиолдол хангалтгүйд тооцогдож байгаа аж.

Иймд зөрчлийн зураг илгээхдээ дараах шаардлагыг хангана уу. Үүнд:

  • Тээврийн хэрэгсэл бүтэн харагдах
  • Орчин, байршил тодорхой байх
  • Замын боржуур-хашлага, тэмдэг, тэмдэглэгээ харагдах
  • Улсын дугаар тод, уншигдахуйц
  • Хэт ойр, хэт холоос авахгүй
  • Зургийн чанар, нягтаршил сайн
  • Байршлын мэдээлэлтэй зөрөхгүй

Иргэний илгээсэн мэдээлэл нь зөрчлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул шаардлагыг хангаж илгээхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөлөө.

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
 
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.