Өнгөрөгч Ням гарагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвер, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлт боллоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Нүүрс тээврийн конвер ашиглалтад орсноор жилд 10 сая тонн нүүрсийг угаан баяжуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Баяжуулах үйлдвэрийг өдөр шөнийн горимоор буюу 24 цагаар ажиллуулах боломж бүрдлээ" гэв.