УИХ-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн. Тэгвэл уг асуудалд Шадар сайд Т.Доржханд NTV телевизийн Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Ө.Шижир гэдэг залуугийн шийдвэр АН-ын бүлгийн шийдвэр биш юм билээ. Бүлгийн гишүүдтэй нь ярихаар эсрэг байр суурьтай байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир "Манай бүлгийн 42-с хэнч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Энэ залууг би 10 жил бэлдсэн гэж худал хэлдэгтэйгээ адилхан дахиж битгий худлаа мэлзээрэй. Ичих хэрэгтэй шүү. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу" хэмээн жиргэжээ.
Ө.Шижир: Манай бүлгийн хэн ч Т.Доржхандыг өмөөрөхгүй. Ингэтлээ албан тушаалтайгаа зууралдсаар л байх уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.