Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Явуухулангийн Тэхийн зогсоол дуулиас сэдэвлэсэн ТЭХИЙН ЗОГСООЛ кино энэ онд нээлтээ хийнэ      

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн “Тэхийн зогсоол” уран сайхны кино энэ онд нээлтээ хийх гэж байна.

Этүгэн продакшны уран бүтээлчид Б.Явуухулангийн уран бүтээл, туурвал зүйн өвөрмөц хэв маяг, онцлогийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Тэхийн зогсоол дуулийн философи, үнэт зүйлийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилгоор “Явуухулан сан”-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус бүтээлийг туурвиж байна.

Тэхийн зогсоол найраглал нь зөвхөн өндрөөс халих гэж буй Тэхийн тухай бус амьдралын жам ёс, амьд ертөнцийн философийг өөртөө шингээсэн утга төгөлдөр бүтээл бөгөөд монгол хүний байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн ахуй соёл, өвөрмөц зан заншил, Монгол хүний дахин давтагдашгүй ховор нандин чанар энэхүү найраглалаар илэрхийлэгддэг.

ШҮҮХ: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй
ШҮҮХ: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдоогүй
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.