Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд 2020 онд хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн явц, 2021 оны ажлын төлөвлөлт, дэвшүүлсэн зорилтын талаар Төрийн албаны зөвлөлөөс зөвлөлдөх, санал солилцох уулзалт зохион байгуулав.
Уулзалтад төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Засгийн газрын 35 агентлагийн дарга, удирдлага,аймаг, нийслэлийн 22 тамгын газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнууд тус тус оролцов.
Удирдахуйн шинжлэх ухааны Helicopter view буюу байгууллага, салбарыг бүхэлд нь том зургаар өргөн хүрээнд алсыг харж зорилго, зорилтоо тодорхойлон, хийх ажлаа төлөвлөн удирдаж ажиллах талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг зөвлөв.
- Мөн төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогыг мөрдөж, үр дүн гарган ажиллах
- Мэргэшсэн чадварлаг хүний нөөцийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх
- Иргэдийн итгэлийг хүлээсэн ёс зүйт төрийн албыг төлөвшүүлэх
- Цахим засаглалын хүрээнд стратеги, бодлого төлөвлөлтийн нэгдсэн платформ бий болгох талаархи зарим асуудлыг онцлов.