Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлын цагаар архидан согтуурсан гаалийн улсын байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ажлын байрандаа архидан согтуурсан Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагчийг ажлаас нь халах шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргажээ. Гэвч гаалийн байцаагч Х нь уг шийдвэрийг эсэргүүцэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна. Төрийн албаны зөвлөл түүний гаргасан гомдлын дагуу хуралдаж, дээрх үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчөөгүй болохыг тогтоож, Х-ийн гомдлын шаардлагыг бүхэлд хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 150 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж, албан тушаалын тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтгүй томилогдсон 1112 төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, хяналт тавьж байна.

Түүнчлэн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үйл ажиллагаа эрчимжжээ.

ФОТО: Сон Е Жин, Хён Бин нарын хуримын зургаас
ФОТО: Сон Е Жин, Хён Бин нарын хуримын зургаас
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.