Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Улсын хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын нийт 77 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, найман иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 47 нь объектын гал түймэр, 14 нь ой, хээрийн түймэр, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ.

Онцгой байдлын алба хаагчид дээрх дуудлагуудын дагуу шуурхай арга хэмжээ авч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажилласан байна.

Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
 
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ
Улсын дугаар хадгалах хугацааг 365 хоног болгожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!