С.Жамбалжамц Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг дугуйчин С.Жамбалжамц хүртлээ.

Дугуйн төрлийн тэмцээнд нийт 19 тамирчин хурд сорьсноос С.Жамбалжамц 42:58.02 минутаар барианд орж, хүрэл медаль хүртсэн байна. Энэ төрөлд Казахстаны тамирчин Алексей Луценко алтан медаль, Японы тамирчин Шинсүкэ Имамүра мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна.

Тэрбээр Ази тивийн аваргын тэмцээнээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттай. Өдгөө 30 настай С.Жамбалжамц дөрвөн жилийн өмнө Ханжоугийн Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Харин Казахстаны дугуйчин А.Луценко Ханжоугийн Азийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад амжилтаа ахиулж, Азийн наадмын аварга болжээ.

Ю.Цэдэнбалын нэрэмжит 2.8 км гудамж бий болгохоор тогтжээ
Ю.Цэдэнбалын нэрэмжит 2.8 км гудамж бий болгохоор тогтжээ
 
Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
Хөвсгөл, Дорнодод гарсан түймэрт 1120 га талбай шатжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!