Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ТАЗ-ийн тогтоолын дагуу чөлөөлөгдөх таван яамны ТНБД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүйгээр төрийн албанд томилогдсон 1036 алба хаагч байгаа бөгөөд эдгээр албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын дагуу албан үүргээс нь чөлөөлөх болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Эдгээр албан тушаалтнууд дунд таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар багтаж байгаа юм. Тухайлбал, ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн, Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг, Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох нар юм.

Ц.Эрдэмбилэг нь:

2003-2019: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
2012-2019: “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
2019-2020: онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал

2021 оны хоёрдугаар сараас одоог хүртэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг  гэж хэн бэ

С.Оюунбилэг нь:

2002-2005: “Black Morgan” ХХК-д нягтлан бодогч

2005-2007: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д ерөнхий менежер

2007-2009: “Хаан бууз Сүлжээ” ХХК-д гүйцэтгэх захирал

2008-2013: онд Хан-Уул дүүргийн МАН-ын 86-р үүрийн тэргүүлэгч

2009-2013: “My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал

2009-2014: МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2013-2016: МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2014-2016: МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн

2021 оны есдүгээр сараас одоог хүртэл Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Л.Цэдэвсүрэн: Төрийн албан хаагчийн цалингийн бүтцэд өөрчлөлт оруулах ёстой

Л.Цэдэвсүрэн нь:

1985-1987: Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин

1994-1996: Соёлын яаманд сайдын туслах

1996-1997: Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх

1997-2000: Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн

2000-2004: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга

2004-2016: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2017-2019: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга

2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

2020-2021: Боловсрол, шинжлэх ухааны сайд

2021 оны аравдугаар сараас одоог хүртэл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Д.Ганхуяг нь:

1999-2000: Батлан хамгаалах яамны Санхүүгийн хэлтэст төсвийн мэргэжилтэн;

2000-2004: Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга;

2005: 1-6 дугаар сард Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга;

2005-2014: Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний ХШҮГ-ын Санхүүгийн хяналтын албаны дарга;

2015-2020: БХЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга;

2020 оны есдүгээр сараас одоог хүртэл Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Б.Насантогтох нь:

1998-2001: Дорнод Дулааны Цахилгаан Станц-д машинист, мастер

2001-2005: Дорнод Бүсийн Эрчим хүчний Систем ТӨХК-д Цехийн дарга, төслийн инженер

2005-2013: Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн захирал

2013-2016: Монголын Эрчим Хүчний Ассоциацид зөвлөх инженер

2016-2020: Эрчим Хүчний Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

2020 оны наймдугаар сараас одоог хүртэл Эрчим Хүчний Яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Ажлын дэд хэсгүүд хуралдана
Ажлын дэд хэсгүүд хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.