МАН-ынхан ХЗДХ-ийн сайд дээр тохирч чадаагүй тул бүлгээ хуралдуулж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хуваарьт ёсоор УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж буй. Харин эрх баригч МАН-ын бүлгийн ирц хүрээгүй тул 10.00 цагаас товлогдсон хурал одоог хүртэл эхлээгүй байна.

Тодруулбал, 10.40 цагийн байдлаар бүлгийн гишүүдийн ирц 35 хувьд хүрчээ. Үүнээс МАН-ын бүлгийн 68 гишүүн ХЗДХ-ийн сайдын томилгоон дээр нэгдсэн байр суурьд хүрч чадаагүйг харж болохоор байна. Сануулахад, Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох томилгоог танилцуулах өнгөрсөн пүрэв гарагийн чуулганд АН-ын бүлэг завсарлага авснаас гадна Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын 30-ийн талынхан ирээгүй тул дөрвөн цаг ирц хүлээсэн чуулган тарж, даваа, мягмар гарагт хуралдахаар болсон юм.

МАН-ын бүлэг энэ янзаар ирцийн асуудлаа шийдэхгүй бол өнөө, маргаашийн чуулган ч хойшилж мэдэхээр байна.

Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна
 
Энэ сарын 26-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгожээ
Энэ сарын 26-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгожээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!