Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Сүүлийн хоёр өдөрт цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үед хэрэглээ тогтворжсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх шинэ журмын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Цахилгаан дулааны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл долоон сарын хугацаанд төлбөрийг түр хаахтай холбогдуулан журам гаргасан. Энэ журам бусад бусад журмын адил бүх нийтээр дагаж мөрдөх учраас Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой. ХЗЯ-нд журмаа хүргүүлсэн өнөөдөр албан ёсоор бүртгэж байгаа учраас журам хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа.

Цахилгаан дулааны хэрэглээ өмнөх жилүүдтэй харьцуулахад жилд дунджаар 5-6 хувиар өсөж байгаа.

Засгийн газрын тогтоолтой холбоотой бид хэрэглээ 100 Мвт орчим өснө гэж тооцож байсан ч  200 Мвт өссөн. Зүй бусаар зохиомлоор хэрэглээ өссөн.

Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шаардлагатай ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, баруун бүсийн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн станцын бүтээн байгуулалт удахгүй эхлэх гэж байна. Аль ч оронд дутагдаж байгаа эрчим хүчийг авах, найдвартай байдлыг хангах зорилгоор эрчим хүч импортолдог. Манай улс энэ дагуу эрчим хүч ОХУ-аас авдаг.

17:00-21:00 цагт импортоор авдаг хэрэглээ хэтэрч байгаа. Энэ үед хэрэглээгээ хэмнэлттэйгээр хэрэглэх хэрэгтэй.

Ямар нэг хүндрэл өнөөдрийг хүртэл гараагүй. Сошиалаар явж байгаа мэдээлэл бүхэн үнэн биш учраас бид бодит мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хурлыг зарлаж хийж байгаа.

Эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажил гурван чиглэлээр хийж байна. Одоо ашиглаж байгаа дулаан цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажил үргэлжилж байна.

Журамд хэрэглэгчийн эрх үүргийг заасан 8 заалт бий. Шинэ хэрэглэгчийн хэрэглээг төрөөс даах төлбөрийг тодорхойлохдоо хэрэглээний гүйцэтгэлийг үндэслэн ижил төстэй хэрэглэгчийн төлбөртэй дүйцүүлэн тооцно гэж зааж өгсөн байгаа. Хэрэглээний дээд хэмжээг ижил төстэй хэрэглэгчийн дунджаар тооцон гаргана.

Бидний өнөөдрийн тооцоогоор гэр хорооллын хэрэглэгчид дунджаар сард 35-75 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа.

Манай ажлын хэсгийнхэн байж болох бүхий л нөхцөл дээр ажилласан. Түрээсийн орон сууцны хэрэглэгчийг шинэ хэрэглэгч гэж үзэж явна.

Сүүлийн хоёр өдөрт цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үед хэрэглээ тогтворжиж байна.

Дотоодын үйлдвэрлэлийн хэрэглээ давсан үед буюу 17:00-21:00 цагт үйл ажиллагааны хэрэглээгээ тохируулж цахилгаан эрчим хүч хэрэглэх хамгийн бага горимд ажиллаж өгөөч гэж томоохон аж ахуйн нэгжүүдэд хандсан. Өчигдөр энэхүү оргил ачааллын үед хэрэглээ хэвийн горимд орсон” гэв.

“Сарайя аль-Мухтар”-ыг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулжээ
“Сарайя аль-Мухтар”-ыг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.