Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Одзаяагийн анхдагч болсон амжилт

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 55 секунд

МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Одзаяаг өөрийн аккаунтаар бараа бүтээгдэхүүн сурталчилж, олон хүнийг азтан болгодог гэдгээр нь хүмүүс мэдэх болсон билээ. Тэгвэл тэрбээр олсон орлогоосоо татвар төлж, энэ жилийн "Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн"-ээр шалгарсан байна. Энэ нь анхны удаа биш бөгөөд гурван жилийн өмнө энэхүү шагналыг хүртэж байсан аж. Нийслэлд хоёрдахь удаагаа давтаж "Шилдэг татвар төлөгч иргэн"-ээр шалгарсан анхны иргэн Д.Одзаяа болжээ. 

Тэрбээр, фэйсбүүк хуудсандаа "Ковидоос шалтгаалаад өргөмжлөлөө өнөөдөр л Нийслэлийн Татварын албаны даргаас гардан авлаа. Маргааш болох төрсөн өдрийнхөө хамгийн том бэлгийг улсаасаа авчихав уу даа, ямар гоё өдөр вэ. Хамгийн анх 25 настайдаа Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан бол 3 жилийн дараа 28 насандаа ахин Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа. 2 дахин шалгарсан АНХНЫ хүн болж байгаадаа үнэхээр чин сэтгэлээсээ баяртай байна. Учир нь амьдралдаа авч болох хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ШУДАРГА, БАХАРХАМ шагнал бол энэ юм. Олж байгаа орлого бүрээсээ хувь хүний орлогын албан татвараа төлөөд, цагт нь тайлангаа өгч байгаагаа миний улс эх орондоо оруулж болох хувь нэмэр юм гэж ойлгон баяртайгаар төлдөг. Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ. Хүнд хэцүү үеийг ХАМТДАА даван туулна шүү бүгдээрээ. Намайг үргэлж дэмждэг та бүхэндээ, итгэл хүлээлгэн хамтран ажилладаг бүх албан байгууллагууддаа дахин дахин БАЯРЛАЛАА" хэмээн бичжээ. 

АН даргаа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгох чиглэлтэй байна
АН даргаа ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгох чиглэлтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.