Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОЦЕСС: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ТББХ хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргаснаар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг боловсруулж, нэр бүхий 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зурснаар өчигдөр буюу мягмар гарагт УИХ-д өргөн мэдүүлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, саналыг өргөн мэдүүлснээс гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай аж.

Хэлэлцэх дарааллын тухайд:

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл.

-101.2. Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна.

101.3. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна.

101.4. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.

101.5. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

101.6. Нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргасан бол 5 минутад багтаан нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

101.7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд үг хэлж болно.

101.8. Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй гэж Цэц дүгнэлт гаргасан бол энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

АГААРЫН ЧАНАР: Монгол газар орчимд МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Монгол газар орчимд МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байна
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.