Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэйн “НОМЫН БАЯР“ лхагва гарагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын 10 жилийн ой, Дэлхийн номын өдрийг угтан хүүхэд залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлж, унших дадлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор “Чингэлтэйн номын баяр”-ыг энэ сарын 10 буюу лхагва гарагт Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн номын баярыг “Өдөр бүр уншъя” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд иргэн бүрийг тэгш хамруулах зорилгоор талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар төлөвлөснөөс гадна дохионы хэлмэрч номын баярын үйл ажиллагааг бүхэлд нь тайлбарлахаараа онцлог юм.

Номын баярын өдөрлөгийн үеэр иргэд та бүхэн урлагийн тоглолт үзэж, танин мэдэхүйн тэмцээн уралдаанд оролцон мэдлэгээ сорьж, хөгжлийн сургалтуудад хамрагдахаас гадна ном солилцоо, номын хямдралтай худалдаа зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцох боломжтой.

ЭМЯ: Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтал 96 хүн, эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан тусгаарлалтад байна
ЭМЯ: Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтал 96 хүн, эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан тусгаарлалтад байна
 
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ЕАЭЗХ-ны худалдааны түр хэлэлцээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.