Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтал 96 хүн, эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан тусгаарлалтад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Хөвсгөл аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол илэрч, тус аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй билээ. Тэгвэл нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ "Есдүгээр сарын 3-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт гурван тохиолдол батлагдсаны нэг нь нас бараад байна. Дээрх гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлаар 96 хүнийг тодорхойлж тусгаарласан. Мөн эмнэлгийн ажилтнуудаас 41 болон гэр бүл, ойрын хүрээллийн 55 хүнийг тусгаарлаад байна.

Тарваган тахал нь маш хурдан тархацтай, хоруу чанар ихтэй. Тахлын нян нь 60 хэмийн халуунд тэсвэржилтээ алдаж үхдэг" гэлээ.

MC Collection хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
MC Collection хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
 
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.