Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MC Collection хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

MC Collection хамтлаг ирэх жил 20 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ. Энэ талаар "Mc collection" хамтлагийн рэппер MB өөрийн албан ёсны сошиал хуудаснаа "Ирэх жил Төв цэнгэлдэхэд 20 жил" хэмээн нийтэлжээ.

Тус хамтлаг нь 2006 оны 11-р сарын 1-ний өдөр О.Бум-Эрдэнэ, Г.Амарсүрэн , Л.Мандахбаяр, С.Цэрэнлхам гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байжээ. Анх хамтлаг нь нүүрээ нуусан байдлаар гарч ирснээр олны сонирхлыг татаж, гарсан дуунууд нь залуусын дунд багагуй шуугиан тарьж байсан гэдэг.

2015 оноос MC Collection хамтлагийн реппер МВ бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хамтлаг хэсэг завсарласан. Улмаар 2022 оны 11 дүгээр сараас буюу долоон жил уран бүтээлээ завсарласны дараа эргэн уран бүтээлдээ орж 2023 оны нэгдүгээр сард "Чамтай" хэмээх шинэ уран бүтээлээ гарган үзэгч сонсогчидтойгоо эргэн уулзсан. Үүнээс хойш Sorry, Амар байна уу, Хайрын дурсамж, Түүндээ (Амьдрал ОST) 2025 оны 4 сард Хайртай бүхэндээ зэрэг уран бүтээлийг сонсогчдын хүртээл болгоод байна.

Шүүхийн бие даасан, хараат бус байдал улс төрчид зориулсан хөтөч
Шүүхийн бие даасан, хараат бус байдал улс төрчид зориулсан хөтөч
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.