Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Баяр: 191 дүгээр цэцэрлэгийн тохижилт, тавилгын асуудлыг хичээл эхлэхээс өмнө бүрэн шийдэхийг үүрэг болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 42 секунд

May be an image of 4 people, suit, newsroom and textНИТХ-ын дарга А.Баяр Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх 191 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Тус цэцэрлэг 2014 онд 100 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэг, 26 багш ажилчинтайгаар хаалгаа нээж байжээ. Өдгөө оршин суугч, хорооны хүн ам өсөхийн хэрээр иргэдийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. 2025-2026 оны хичээлийн жилд “Сондор” хотхоны дунд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай болж, өргөжжээ. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Пүрэвцэрэн “Анги, танхимын тохижилт, тавилгын асуудал хүндрэлтэй байгаа тул есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө бидний асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье” хэмээн НИТХ-ын дарга А.Баярт хандсан юм.

Б.Пүрэвцэрэн “Манай IV хороо цэрлэгийн насны 960 хүүхэдтэй. Бид хуучин байрандаа хамгийн ихдээ 160 хүүхэд элсүүлдэг байлаа. СӨБ-д хамрагдах хүүхдийнхээ тоог ахиулахаар 2015 онд цэцэрлэгийнхээ хажууд гэр цэцэрлэг барьж, хоёр бүлэг нэмж ажиллуулсан. XXI зуунд, хотынхоо төвд, орон сууцны хороолол дунд гэр цэцэрлэг ажиллана гэдэг болохгүй учир бид хүүхдийнхээ сурах орчныг сайжруулах хүсэлтийг холбогдох албаныханд илэрхийлдэг байсан.

May be an image of hospital and text

“Талын уул” ХХК-ийнхан бидэнд дэмжлэг үзүүлснээр “Американ дэнж” хотхонд өрөө түрээслээд, 4 бүлэгтэй ангид нээж байлаа. 2025-2026 оны хичээлийн жилд “Сондор” хотхон дунд цэцэрлэгийн шинэ байртай боллоо. Одоо бид нийт гурван байрандаа 420 хүүхэд авах боломжтой боллоо. Тиймээс цэцэрлэгийн шинэ байрны тохижилт, тавилгын асуудлыг шийдвэрлэхэд туслаач” гэлээ.

May be an image of text

НИТХ-ын дарга А.Баяр “Анги тохижуулах, тавилгын асуудлыг нэн яаралтай шийдэхийг Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Бадамсэрээжид үүрэг болголоо. Багшийн ажиллах нөхцөлд анхааръя. Та бүхэн минь Монгол гэрээ засаж, сэлбэж бариад, хүүхдэд өв соёлоо таньж мэдэхэд нь зориулж тохижуулаад, Өв соёлын өргөө болгож ашиглахыг зөвлье. 0-5 насны хүүхдийн боловсролд дэлхий нийт чухалчлан анхаардаг болсон. Зөв Монгол хүүхэд өсөж торниход орчин болоод та бидний өгөх мэдлэг чухал. Тиймээс хүүхэд монгол ахуйгаа мэддэг байх нь хамгийн өндөр боловсрол” гэдгийг онцоллоо.

Энэ хичээлийн жилд 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ
Энэ хичээлийн жилд 78 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.