Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн хүсэлтийг өчигдөр хүлээн авч, нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулан өгсөн. Гэвч нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан Ө.Шижир хүсэлтээ өгснийхөө дараагаар нэр дэвшигчдийг 19:00 цагаас өмнө 200 сая төгрөг тушаа гэсэн талаар мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан. Улмаар тэрбээр нэр дэвших боломжгүй болсон билээ.
Тэгвэл эл асуудалд ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны НБД О.Баасанхүү "Намын Дотоод сонгуулийн хорооны нарийн бичиг хийж буй хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Бид нэр дэвшигчээс дэнчин, хандив нэхээгүй болно. Ийм үйлдэл хийх нь мэдээж хууль бус гэдгийг би сайн мэднэ" гэжээ.