Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Ямар ашиг сонирхол, мөнгө угаалт, хууль бусаар мөнгө завших завдалт явуулахаар татан буугдсан байгууллагыг буцаад байгуулж байна вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авлаа. Жагсаалтаар нэр  дэвшигчдэд сэтгэгдэл дүүрэн байна

"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг өнгөрсөн оны нэгдүгээр сард татан буулгах шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргаж байв. Гэтэл яг жилийн дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард дахин байгуулах тогтоолыг гаргажээ. Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номин ажиллаж байсан юм.

Өдгөө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны цахим хуудаст "Аялал жуулчлалын хөгжлийн төв"-д менежер, мэргэжилтэн шалгаруулж авна гэх зар нийтлэгджээ.

Үүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Нэмээд АГЕНТЛАГ БАЙГУУЛААД ЭХЭЛЛЭЭ...Аялал жуулчлалаар дамжуулж төрийн мөнгө энэ байгууллагаар хяналтгүй урсаж байсан. Төрийн өмчит нэртэй ийм байгууллагуудыг татан буулгах ажлыг хийсэн ч буцаагаад байгуулж байгаа юм байна. Ямар ашиг сонирхол, мөнгө угаалт, хууль бусаар мөнгө завших завдалт явуулах сонирхолтойгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ байгууллагыг буцаан байгуулж байна вэ.

Өмнөх аудитын дүгнэлт, хэргүүд хаачив.

Аялал жуулчлалын салбар хувийн хэвшил дээрээ, мэргэжлийн холбоон дээрээ явах ёстой. Энэ ажил цэгцэрч яваа. Одоо бусниулж буцаан төр аялал жуулчлалын салбарыг самрах нь дээ.

Төрийг илүү цомхон болгож 14400 албан хаагчийг цомхотгож, хэмнэлтийн тодотгол хийнэ гэсэн үгний чинь шүлс нь хатаагүй байхад нэмээд агентлаг байгуулаад эхэллээ" гэжээ.

Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.